СИ систем

СИ системийн үндсэн 7 нэгжийг тодорхойлох 7 тогтмолууд

Одоо СИ системийн нэгжийн тодорхойлолтууд нь  бүхэлдээ 7 багц тодорхойлох суурь тогтмолууд дээр үндэслэгдсэн гэдгээрээ онцлогтой. Хэмжигдэхүүний нэгжийн бүрэн систем нь СИ-ийн нэгжээр илэрхийлэгдэх эдгээр тогтмолын тогтоосон утгаас уламжилж гарах юм. Тодорхойлох долоон тогтмолыг онцгойлон сонгоход шинжлэх ухааны ололт, дэвшил, өмнөх системийн тодорхойлолт, хамгийн шилдэг туршилт, судалгааны үр дүн зэргийг баримталсан. 

TогтмолуудТэмдэглэгээТоон утгаНэгж
Цезий -133 атомын цацаргалтын давтамж∆vCs9 192 631 770Гц
Гэрлийн хурдс299 792 458м с-1
Планкийн тогтмолh6.626 070 15 ×10-34Ж с
Эгэл цэнэге1.602 176 634 × 10-19Кл
Больцманы тогтмолк1.380 649 ×10-23Ж K-1
Авогадрын тогтмолNA6.022 140 76 ×1023моль-1
Гэрлийн чадавхKcd683лм Вт-1

Үүнд герц (Гц), жоуль (Ж), кулон (Кл), люмен (лм) ба ватт (Вт) нь нэгжийн тэмдэглэгээ бөгөөд секунд (с), метр (м), килограмм (кг), ампер (A), кельвин (K), моль (моль) болон кандел (кд) гэсэн үндсэн 7 хэмжигдэхүүний нэгжтэй дараах хамааралтай:

Гц =с–1, Ж = кг м2с– 2, Кл = A с, лм =кд м2 м–2=кд ср, Вт =кг м2 с–3.

Тодорхойлох 7тогтмолууд нь хэмжлийн эргэлзээгүй яг тогтоосон утгууд бөгөөд 2018 оны CGPM-ийн 26-р их хурлаар баталсан. Эх сурвалж ( https://www.bipm.org/en/publications/si-brochure)