ТАНИЛЦУУЛГА

“Гэрэлтэлт хэмжил зүйн нийгэмлэг” нь төв орон нутгийн хэмжил зүйн салбар, итгэмжлэгдсэн лабораторийн мэргэжилтэн, тохируулгын ажилтан, инженерүүдэд хэмжил зүйн мэдлэг олгоход чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулах тухайлбал: хэмжил зүйн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, сургалт зохион байгуулах, лаборатори итгэмжлэлийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, хэмжил зүйн стандартчлалын чиглэлд олон улсын, бүс нутгийн байгууллага холбоод, их, дээд сургуулиуд, иргэн, хуулийн этгээд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

ГИШҮҮНЧЛЭЛ

Хэмжлийн клуб

Клуб нь тухайн хэмжлийн төрлөөр ажилладаг мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудын нөхөрлөл бөгөөд цаашид Монгол улсад тухайн хэмжлийг хөгжүүлэх, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах талаар хамтран ажиллах, нийтлэг асуудлыг шийдвэрлэх зорилготой. Нэгж дамжуулалтын хувьд  СИ системийн үндсэн нэгжээс уламжилсан нэгжээр илэрхийлэгдэх хэмжлийн төрлөөр клубүүд байж болно. Жишээлбэл масс ба холбогдох хэмжигдэхүүнүүд болох масс, даралт, нягт эзэлхүүний хэмжлийн нэгж дамжуулалтыг массын анхдагч эталоноос хангадаг.

Одоогоор идэвхтэй ажиллагаатай

  • Уртын хэмжил Монголд клуб уртын хэмжлийн төрлөөр
  • G-Kлуб масс ба холбогдох хэмжигдэхүүний төрлөөр