СИ систем

СИ системийн нэгжийн тодорхойлолт

2018 оноос өмнө СИ систем нь 7 үндсэн нэгжийн тодорхойлолт дээр үндэслэсэн, бусад бүх уламжилсан нэгжийг 7 үндсэн нэгжийн зэргийн үржвэрээр гарган авдаг байсан. 2018 онд шинэчлэгдэн батлагдснаас хойш СИ систем нь тодорхойлох 7 тогтмолын дахин тогтоосон утгууд дээр үндэслэсэн учир  үндсэн нэгжүүд, уламжилсан нэгжийн аль алинийг нь тодорхойлох тогтмолуудаас шууд гарган авах боломжтой. Зарчмын хувьд хуучин системтэй адил үндсэн ба уламжилсан нэгж гэж ялгах шаардлагагүй болж байгаа юм. Гэсэн хэдий ч уламжилсан нэгж ба үндсэн нэгж гэсэн ойлголт түүхэн хөгжлийн дагуу ул суурьтай тогтоогдсон тул хэвээр хадгалагдаж байна. СИ системийн үндсэн нэгжүүд болон уламжилсан нэгжийн албан ёсны тодорхойлолтыг ISO/IEC 80000 багц стандарт болон CИ системийн гарын авлагад өгсөн.