СИ систем
Олон улсын СИ системийн үүсэл хөгжил
Олон улсын хэмжигдэхүүний нэгжийн СИ (франц хэлээр Système international d’unités-SI) систем нь улс хоорондын худалдаа, үйлдвэрлэл, аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал болон энэ бүгдийн суурийг тавьдаг байгалийн шинжлэх ухаан гэх мэт бидний амьдралын бүхий л талд хэрэглэгдэх, хэмжигдэхүүний нэгжийн цогц систем юм. СИ системийн үндэс болсон хэмжигдэхүүний систем болон тэдгээрт хамаарах томьёо, тэгшитгэлүүд нь байгалийн ухааны орчин үеийн асуудалд үндэслэсэн эрдэмтэд, технологич, инженерүүдэд аль хэдийнээ танигдсан билээ.
CGPM-ын 1960 оны 11-р ерөнхий бага хурлаас Олон улсын хэмжигдэхүүний нэгжийн “СИ” системийн товхимлын анхны хэвлэлийг албан ёсоор хэвлэн гаргасан. Түүнээс хойш шинжлэх ухаан технологийн дэвшил, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын хэрээр СИ систем нь байнгын хувьсал өөрчлөлтийг агуулан шинэчлэгдэж, нийт 9 удаа хэвлэгдсэн ба үүнд хэмжигдэхүүний нэгжийн тодорхойлолтууд, тэдгээрийг тэмдэглэх, хэрэглэх дүрмийг тайлбарласан байдаг.
1960 оноос хойш СИ системийн тодорхойлолтод орсон хамгийн томоохон өөрчлөлтийг 2018 оны CGPM-ийн 26-р хурлаар баталсан. Энэ түүхэн чухал шинэчлэлтийг СИ системийн гарын авлагын 9 дэх хэвлэлд тусгасан. СИ системийн гарын авлагын сүүлчийн 9 лэх хэвлэлийг монгол хэл дээр орчуулан гаргасан ба оргинал бүрэн эхийг нь https://www.bipm.org/en/publications/si-brochure эх сурвалжаас татан авах эсвэл монгол орчуулгыг эндээс , мини СИ системийн хураангуйг эндээс авна уу.
“СИ”- ИЙН ХУВЬСАЛ ХӨГЖИЛ
1960
Олон улсын нэгжийн СИ систем батлагдав. kg, s, m, A, K
1960
Sit nunc a odio sollicitudin et sed platea vitae risus posuere nunc semper varius justo quis.
1967
1983
1990
2018
Олон улсын нэгжийн СИ систем шинэчлэгдэв.